Friday, December 4, 2009

Эмэгтэйчvvдийн ариун цэврийн хэрэгсэл сонгоход учир бий

Бэлэг эрхтэн нь загатнадаг эмэгтэйчvvд олон байдаг. Энэ нь чихрийн шижин, герпес, vтрээний урэвсэл, мєєгєнцєр, трихомонад, мэдрэлийн vvсэлтэй, шээсэндээ цочирох (ялангуяа чихрийн шижин, тулай євчний vед) гэх мэт янз бvрийн шалтгаанаас vvсэлтэй байж болно.


Зарим хvнийх согтууруулах ундаа хэрэглэсний дараа, гvн стрессэнд орсны дараа загатнадаг. Зарим тохиолдолд газар сайгvй сурталчлаад байдаг єдєр тутмын ариун цэврийн хэрэглэлээс болж ч загатнаа vvсэж мэднэ. Ариун цэврийн ихэнх хэрэглэлvvд агаар нэвтрvvлдэггvй. Хэрэв хvн ямар нэг євчний халдвар авсан байсан бол ийм битvv ариун цэврийн хэрэглэлд бигнэснээр халдвар улам дээшилдэг. Гэвч сvvлийн vеийн хэрэглэлvvд vнэр дарагчтай учраас хvн євчин хvндэрч байгаагаа мэдэхгvй явсаар vргvйдэлд ч хvрч болзошгvй. Тэгээд ч ер нь энэ элдвийн "далавчтай", "далавчгvй" хогоор яадаг байна аа?

Хэрэв эмэгтэй хvн эрvvл бол дотуур хувцас завааруулаад байхаар хэмжээний юм ялгарахгvй шvv дээ. Хэрэв vтрээнээс юм их гараад байгаа бол ямар нэг євчин байгаагийн шинж. Тиймээс ариун цэврийн хэрэглэл тєрєл бvрээр нь сонгохын оронд эмчид vзvvлэх хэрэгтэй. Хэрэв ямар нэг євчин илэрвэл бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлvvлэх хэрэгтэй. Тэгэхгvй л бол эмэгтэй хvн дангаараа эмчилгээ хийгээд ямар ч нэмэргvй.

No comments:

Post a Comment