Friday, December 4, 2009

Өө сэвгүй нүүр будалтын суурь

Нүүрээ будна гэдгийг зөвхөн пудрны доор тавьдаг тос, дээр нь компакт нялаад болчихдог ойлголт одоо болтол бий.
Ингэснээр арьс өнгөө алдаж, өнгө муутай бүрзгэр харагддаг. Тэгвэл хэрхэн өө сэвгүй нүүрээ будах вэ? Ямар дарааллаар будах ёстой вэ?

Шингэн пудр хэрэглэх заавар

Нүүрний арьсыг цэвэрлэж чийгшүүлсний дараа будахад бэлэн болно.
1. Нүүрэндээ суурь тосыг жигд нимгэн түрхэнэ.
2. Шингэн пудр буюу фоундайшныг дух, хацар, эрүүний орчимд порлон эсвэл цэвэрхэн хурууны өндгөөр жигд түрхэнэ. Порлоноор түрхэх бол усанд норгон сайтар мушгиж хэрэглэдэг
3. Будсан мэт харагдахгүйн тулд шингэн пудрыг хүзүүний хэсэгт түрхэх нь зүйтэй. Фоундайшныг нүүр хүзүүний бүхий л хэсэгт жигд тарсаныг байгалийн гэрэлд шалгаарай.
4. Хэрвээ нүдний доор, бусад хэсэгт толбо, улайлт тодорч харагдсан тохиолдолд шингэн пудрыг нэмж түрхэсний хэрэггүй. Хамгийн гол нь жигд түрхэх нь чухал. Тэдгээр тодорсон толбо, улайлтыг далдлах өөр арга бий.

No comments:

Post a Comment