Америкт эмэгтэй хvн хvvхдээ хєхvvлснээсээ болж нисэх онгоцноос хєєгдєж, зоогийн газрын менежерт загнуулж, телевизийн нэвтрvvлэгч Барбара Уолтерсийн шоугаар шvvмжлvvлдэг байжээ. Хєхєєр хооллохыг дэмждэг хvмvvсийг тэд ихээхэн гадуурхан
«Хєхєєр хооллохыг дэмжигчид» гэж нэрлэдэг байна.
Vvнээс гадна олон нийтийн зарим газар хєхvvл эхчvvдэд зориулсан тусгай єрєє байдаг аж. Америкийн
«Mothering» сэтгvvлийн долоо, наймдугаар сарын дугаарт «Чингис хааны нутгийн хєхєєр хооллолт» гэдэг нийтлэл гарсан нь тус улсын нийгэмд хєхєєр хооллохыг єєр талаас харуулах боломж олгожээ.
Рут Камнитзер гэдэг канад эмэгтэй хєхvvл хvvгийнхээ хамт Монголд зочилж, тус улсын нийгэмд хєхvvл эмэгтэйчvvдэд огт єєр ханддаг болохыг бичжээ. Тэрбээр Монголд саатах vедээ монгол хvмvvс хvvхдээ хєхvvлж буй эхчvvдэд байдаг л зvйл мэт ханддаг талаар нийтлэлдээ бичсэн байна. Монголд хєхvvл эмэгтэйчvvд бvгдээрээ л хаа таарсан газраа хvvхдээ хєхvvлдэг учир энэ нь тэдний хувьд нийтлэг vзэгдэл болсон мэт гэж канад эмэгтэй бичжээ.

Vvнээс гадна хєхvvл эмэгтэйчvvд тvvний гайхлыг тєрvvлжээ. Учир нь хєхнєєс нь гаргах гэдэг нь хvvхдээ дахин хэзээ ч хєхний сvvгээ уухгvй болгоно гэсэн vг, харин монголчууд хvvхдээ хэзээ ч хєхнєєс гардаггvй. Хэрэв хvvхэд нь ойр байхгvй эсвэл хvvхэд нь сvvгээ хєхєж барахгvй бол хєхvvл эх сvvгээ саагаад эр, эм, нас хvйс ялгалгvй гэр бvлийн гишvvдээс хэн нэгэнд єгчихдєг. Саванд саасан сvvгээ эмэгтэйчvvдийн ихэнх нь нєхєртєє єгдєг. Заримдаа сvvгээ хєргєгчинд хийчихэд хэн нэг нь уучихдаг гэх мэт сонин заншилтай хvмvvс байсан гэж канад бичжээ
No comments:
Post a Comment