Friday, December 4, 2009

Сүрчигээ өөрийн үнэртэйгээ хослуул

үнэртэнТа ямар хувцас ємссєнєє хайхралгvй vнэртэнээ шууд л цацчихдаг юм биш биз. Гоёмсог, єнгєлєг гоёлын хувцсандаа сvрчиг хэзээ ч битгий хvргээрэй,
Тосон толбо vлдээх учраас та сvvлд нь харамсаад ч барахгvй хэрэг болно шvv, Ийм хувцасны энгэр юмуу захны дотор талд нь жижиг ноосон даавуу тогтоогоод тvvндээ сvрчгээ шингээж болно. Мєн торго, мяндас, капронон эдээр хийсэн хувцсанд сvрчигний vнэр удаан тогтдоггvй учраас дээрх аргыг хэрэглэх юмуу vнэр шингээсэн хєвєнг єлгvvртээ бэхэлж болно.

Мєн хамгийн энгийн бєгєєд шилдэг арга бол хувцасныхаа шvvгээ, эсвэл чемодандаа дууссан сvрчигнийхээ савны таглааг нь хийгээрэй. Таны хувцаснаас зєєлєн мєртлєє сvрчигний тань сайхан vнэр анхилах болно.

Алт, цагаан алт, мєнгєн эдлэл дээр сvрчиг нь ямар нэгэн муу нєлєє vзvvлэхгvй, гэвч хєнгєхєн цэвэрлэгддэг бараан толбо бий болгохгvйн тулд vнэт эдлэлээ дараа нь зvvгээрэй.
Чихний ар, эгэм, шилэн хvзvvний vстэй хэсгээр, хєхний хоорондуур, бугуй, тохойны хонхор, євдєгний тахимаар тvрхвэл зєвхєн vнэрээ л удаан барина. Харин сvрчгийг венийн судас нэвт гэрэлтэн харагдах тэр л хэсгээр тvрхвэл уг сvрчиг нь таны хувийн євєрмєц vнэртэй нийлж зєвхєн таны л гэх давтагдашгvй vнэрийг анхилуулах болно. Яг адилхан сvрчигнvvд тухайн хvнээс шалтгаалан єєр єєр vнэртэй болдгийн учир энэ ажээ.

No comments:

Post a Comment