Гэмтсэн хумстай байхад таны сэтгэл санаа бүтэн өдрийн туршид таагүй байдаг. Өөрөөр хэлбэл, маникюр хийж сайхан засч янзалсан хумстай бол өдрийн туршид сэтгэл санаа өөдрөг явна
.
.
Дэглэм: Та сайхан хумстай байя гэвэл бие организмд хангалттай кальци хэрэгтэй. Хангалттай кальци авахын тулд өдөр тутмын хоолны дэглэмдээ хатуу бяслаг, сүү, загас хэрэглэ. Бас байцаа, хар талх, сам хорхой ч болно.
Арчилгаа: Хумс нимгэрвэл долоо хоногт нэгээс хоёр удаа оливын тос түрхэж бай. Давстай усанд хуруугаа дүр. Ингэхдээ бүлээн усанд цайны нэг халбагаар далайн давс хийж уусгаад хорин минут хэртэй гараа дүрэхэд хумс бэхжинэ.
No comments:
Post a Comment