1. Цэвэрхэн өнгөлөг арьс
Та өөгүй, толигор бас онцгой арчилгаа шаардахааргүй цэвэрхэн арьстай байхыг хүсдэг биз дээ. Тэгвэл бодит байдал дээр огт өөр. Арьсан дээр сэвх толбо батга гарч үрэвсэх нь таны бие организмд ямар нэг таагүй өөрчлөлт гарч эхэлсний илрэл. Та арьсаа цэвэрхэн байлгахыг хүсвэл дараах арчилгааг сонирхоод үзээрэй.Дэглэм: Арьсны эд эсийг бүрдүүлэгч хамгийн чухал хэсэг нь ус. Ус чийг дутагдсанаар арьс өнгөө алдан хуурайшч, хогжруутдаг. Иймд өдөрт хоёр литрээс багагүй хэмжээний шингэн хэрэглэ.
Мөн арьс нь гэдэсний бичил организмын шууд тусгал болдог юм. Гэдэсний бичил организмын тэнцвэрт байдал буруу хооллолт, бактергүйжилт зэрэг шалтгаанаас болж алдагддаг. Энэ хүндрэлээс зайлсхийхийн тулд ашигтай бактер бүхий Линексын төрлийн курс эмчилгээг хийлгэж болно.
Арчилгаа: Гоожуурын усаар нүүрээ аль болох угаахгүй байх хэрэгтэй. Цэвэршүүлсэн, буцалгасан, рашаан усыг хэрэглэ. Өглөө болон оройдоо чийгшүүлэгч тос хэрэглэж занш. Харин өдөр нь цэвэршүүлсэн усаар зайл.
No comments:
Post a Comment