Шингэн пудр, өө дарагчийг хэрэглэсний дараа суурь будалтыг дуусгахад ганцхан алхам үлдлээ. Энэ бол хуурай пудр юм.
1. Сэгсэрч хэрэглэх бөгөөд зориулалтын багсаар нүүр хүзүүндээ жигд түрхдэг.
2. Дараа нь шахмал буюу компакт пудрыг порлоноор нүүр хүзүүний хэсэгт маш нимгэн жигд түрхвэл таны арьс өнгөлөг харагдана. Манай эмэгтэйчүүд суурь будалт хийхдээ шахмал пудрыг илүүд үздэг билээ. Шахмал буюу компакт пудрыг тос түрхсэн арьсан дээр шууд хэрэглэвэл арьс хөхөрч харагддаг. Харин хуурай пудр дээрээс толигор харагдуулах зорилгоор бага зэрэг жигд тараан түрхэх нь зөв нүүр будалт юм.
Хэрвээ та 30-с дээш насны эмэгтэй бол нүдний доод хэсэгт пудр түрхэхгүй байсан нь дээр. Учир нь таны үрчлээсийг тодотгож харагдуулдаг байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment