Хосгүй зураач Лиу Болин урлагийн шинэ төрөл бий болгожээ: тэр хүмүүсийг харагдахгүй болгож байна.
Авьяаслаг хятад зураачийн бийр хүмүүсийг жинхэнэ хий үзэгдэл болгож байна: тэд зүгээр л орчиндоо: байшин, гарааш, хана, утасны бүхээг, тэр ч байтугай их буунд уусан нэгдчихнэ. Ийнхүү хятад зураач боломжгүйг болгож чадлаа: тэр гайхамшигтай зургууд зураад зогсохгүй, мөн хүмүүсийг харагдахгүй болгож байна. Лиу Болин үүгээрээ хотын орчин хүмүүст хэрхэн нөлөөлж буйг үзүүллээ. 36 настай авьяаслаг зураач өгүүлэхдээ, орчин үеийн нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүрээнд бус, өөрийнхөөрөө бүтээлээ туурвиж, тэдгээрээр дамжуулан уран бүтээлч хүмүүсийг хавчин хяхахын эсрэг дуугүй эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэв.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment